Тус сургалтын төв нь Улсын төсвийн 11,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 34 дүгээр хороонд 25 метрийн урттай таван зам бүхий усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмж, coffee shop болон 62 автомашины зогсоолтой юм.
Дүүргийн 3 дугаар хороонд ашиглалтад орсон “Хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолбор” 17 дугаар хороонд 2013 онд ашиглалтад орсон Усан спорт сургалтын төв, 34 дүгээр хороонд 2026 оны 2 дугаар сард ашиглалтад “Усан спорт сургалтын төв”-ийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 42 дугаар тогтоолоор “Спорт цогцолбор” болгон нэр, дүрэмд өөрчлөлт оруулсан.
Ийнхүү Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийж буйг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын нэрэмжит нээлттэй усан сэлэлтийн тэмцээн болж байна. Тэмцээнд 17 клубийн 286 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.