2020 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Татварын багц хуульд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон НӨАТ зэрэг татвартай холбоотой хуулиуд багтаж байгаа билээ. Тиймээс энэ удаад онцлох гурван хуулиас Таны мэдэж байх ёстой гол шинэчлэлүүдийг танилцуулъя.
Татварын ерөнхий хууль
-Татварын өр төлөх хугацаа хоёр cap байгааг 24 cap болгон сунгана. Илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгоно,
-Татварын албаны өр барагдуулах, хууль ёсны татвар хураах эрхийг нэмэгдүүлнэ,
-Эрсдэлтэй өрийг түрүүлж хураана,
-Эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй,
-Залилангийн шинжтэй үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй,
-Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош ААН-үүд өөрийн хүсэлтээр жилд 1 удаа тайлагнаж, нийт орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно.
-Харин жилийн борлуулалт гурван тэрбум төгрөгөөс дээш бол жилд дөрвөн удаа, доош бол хоёр удаа тайлагнадаг болно.
ААНОАТ-ын тухай хууль
-Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15 хувь болгож бууруулна,
-Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг тав болгоно,
-Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг тав болгоно,
-X тайлантай ААН-үүд улиралд 60 мянган төгрөгийн тогтмол татвар төлнө,
-Барилга байгууламжийн элэгдэл, байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгон бууруулна.
-Олон улсын стандартуудад нийцүүлэн үнэ шилжилтийн тайлан гаргадаг болно,
-Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлнэ,
-Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцно.
ХХОАТ-ын тухай хууль
-Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө,
-Оршин суугч этгээдийн татвар 20-иос 15 хувь болж буурна.
-Хүүгийн орлого нь 10 хувь болно,
-Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын нэг хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно,
-Орон сууцны татварын хөнгөлөлтийг гурван сая төгрөгөөс зургаан сая төгрөг болгоно.
-Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ,
-Илүү төлсөн татварыг буцаан олгодог болно.
Бусад
-Барилга байгууламжийн НӨАТ-ыг 10 жилд хасагдуулна,
-Бусад үндсэн хөрөнгөний НӨАТ-ыг таван жилд хасагдуулна,
-Зөрчлийн хуулиас хариуцлагын заалтыг авч Татварын ерөнхий хуулиар зохицуулан хууль хоорондын давхардлыг арилгана,
-Татварын улсын байцаагчийн буруугаас татвар төлөгч хохирсон бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж ажиллахгүй байх хариуцлага хүлээлгэнэ.