Өчигдөр буюу 2020 оны зургадугаар сарын 21-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд тавдугаар сарын 01-31-ны хооронд худалдан авалтаар олгогдсон 53 сая баримтаас бүртгэгдсэн 31 сая баримтыг хамруулжээ.
30 мянган төгрөгийн азтан 28527
100 мянган төгрөгийн азтан 2859
Нэг сая төгрөгийн азтан 307
Гурван сая төгрөгийн азтан 30
Таван сая төгрөгийн 5 азтан шалгарчээ.
Супер шагналын тохирлын дугаар 48430530 бөгөөд энэ удаагийн тохирлоор 50 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.