Ургалт нь зогссон улиасыг 2017 онд тайрч, сийлбэр хийсэн

“Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн зүүн талд байрлах моддыг тайрч, сийлбэр хийж байна” гэх тайлбартай зураг цахим орчинд тархсан. Уг зураг нь 2017 оных бөгөөд СУИС-ийн оюутнууд ургалт нь зогссон моддын сууринд сийлбэр хийсэн юм.

​

Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийн арчилгаа, усалгаа, мод шохойдолт, цэвэрлэгээний ажлуудыг тогтмол хийдэг. Энэ хүрээнд ургалт нь зогссон дээрх гурван улиасыг 2017 онд тайрч, үлдсэн суурин дээр нь тухайн үеийн СУИС-ийн төгсөх ангийн оюутнууд бүтээлээ сийлжээ.

​

Энэ тухай Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн захирал Э.Ганчимэг “Амьд моддыг тайраад, сийлбэр хийнэ гэж байхгүй. Бид ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна” хэмээв.

​

Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийн арчлалт, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Энэ хүрээнд мөн мод цэвэрлэгээ, таналт, хэлбэржүүлэлт, усалгааны ажлуудыг хийж байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР