Хөөгдөх болзол хангагчид ХҮН рүү нүүх үү?

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын 27 гишүүн гарын үсэг зурсан. Гэтэл У.Хүрэлсүх энэ 27 гишүүнээсээ тавыг нь эхний ээлжид хөөхөөр болжээ. Энэ нь нэг хэсэг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч “Үгэнд ор, үгэнд орохгүй бол шоронд ор” гэдэг байсны шинэ хувилбар бололтой. Учир нь, Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 гишүүн нь энэ саналаасаа ухрахгүй байгаа нь Ухнаагийн Хүрэлсүхийн уурыг барж байна. Намын бүлгийнх нь 27 гишүүн намын даргынхаа эсрэг зогсоно гэдэг бол маш том аюул. Иймээс үүнийг дарж авахын тулд эсэргүү 27-гоос шүд сугалж таван гишүүнийг нь намаас хөөхөөр зэхэж байна. УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат нарыг хөөснөөс бусад 22 гишүүнийг нам дарна гэж намын дарга нь тооцсон аж. Гэхдээ хөөгдөх болзол хангасан энэ таван гишүүн ХҮН рүү нүүх тухай мэдээлэл байна. Хэрвээ энэ тав МАН-ын Хяналтын хорооны шийдвэрээр хөөгдвөл ХҮН нам руу орохоор яриа хэлэлцээ хийгээд эхэлсэн сурагтай.

О.Амар