Ойролцоогоор 690 км2 талбайг хамран оршдог, 114 мянга гаруй хүн амтай Сүхбаатар дүүргийн хамгийн их хүн амтай хороонуудын нэг нь 3-р хороо юм.
Тус 2600 гаруй өрх, 8600 гаруй хүн амтай. Хорооны зүгээс өнгөрсөн онд долоон байршилд 216 автомашины грашыг буулгаж, оронд нь иргэдийн салхилах талбай, авто зам, явган хүний зам, зогсоол зэрэг олон ажлуудыг хийсэн байна.
Харин тэд ирэх онд оршин суугчдынхаа хүсэлтээр нийтийн орон сууцны пассатны ажлуудыг хийх хөрөнгийг төсөвт тусгасан байна. Тодруулбал, хорооны нутаг дэвсгэрт байрлах 2А, 8, 17, 18, 19 зэрэг байрнуудын дулаалгын ажлыг ирэх онд хийхээр төлөвлөөд байна. Мөн оршин суугчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс гэрэлтүүлэг, камержуулалтын ажлуудыг хийхээр болжээ.
Дээрх байрнуудын дулаалгын ажилд ойролцоогоор 2.1 тэрбум төгрөгийг тусгасан байна. Түүнчлэн 35, 37 дугаар байрны гадна талбайн тохижилтын ажилд 75.4 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.
160 дугаар цэцэрлэгийн орчим явган хүний зам хийх ажил өнгөрсөн онд эхэлсэн бөгөөд ажлын явц бүрэн дуусаад байна.