УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслөө Ерөнхийлөгч өргөн барихаар орсон боловч хүлээж авсангүй

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод яг одоо өргөн барихаар өрөөнд нь орсон байна.

Хуулийн төсөлд “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлнэ”, “Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгажээ.

ХУУЛИЙН ТӨСӨЛ:

 
 

УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх ёстой гэж үзэж, 40 орчим гишүүн гарын үсэг цуглуулсан тухайгаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар мэдэгдэж байсан юм.