Тогтвортой хөгжлийг эрхэмлэгч Төрийн банк улс орны өнцөг булан бүрд байрлах 500 салбар нэгжийнхээ 4000 орчим ажилтны идэвх оролцоогоор “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” нөлөөллийн аяныг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйТөрийн банк 2021 оноос хойш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, “Модыг мод(а) болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Аяны хүрээнд хүрээнд улс орны өнцөг булан бүрд байрлах Төрийн банкны 500 салбар нэгжийн 4000 ажилтан Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт 30 гаруй нэр төрлийн 20,000 гаруй мод суулгаж, суулгац нэг бүрээ арчлан хамгаалсаар байна.
ДэлгэрэнгүйТөрийн банк Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа. Энэхүү уралдаант аян нь хуримтлалын ач холбогдлыг хүүхэд багачууд, асран хамгаалагчдад сурталчлан таниулах зорилготой бөгөөд насны ангиллаас хамааран гурван төрлөөр зохион байгуулагдана.
ДэлгэрэнгүйДундаж давхаргыг дэмжигч Төрийн банкнаас жил бүр санхүүгээ зөв удирдах, хуримтлалыг хэвшил болгох зорилгоор хэрэгжүүлдэг “Мөрөөдлөө хадгалъя” урамшуулалт аяны 2024 оны эхний азтанууд тодорлоо.
ДэлгэрэнгүйТөрийн банк “Дундаж давхаргыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтынхоо хүрээнд дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн банкны цогц хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажилласаар байна. Энэхүү ажлын хүрээнд хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлалыг хэвшүүлэх зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяныг 2021 оноос хойш хэрэгжүүлж ирсэн.
ДэлгэрэнгүйАяны хүрээнд Гялсбанк үйлчилгээг ашиглан 9 дүгээр сард зургаагаас дээш гүйлгээ хийсэн харилцагчдын дундаас ТАВАН ЗУУН мянган төгрөгийн хадгаламжийн эзэд тодорч, урамшууллаа гардан авлаа.
ДэлгэрэнгүйДундаж давхаргыг дэмжигч Төрийн банкнаас эрүүл Монгол хүний төлөө уриатайгаар “Эрүүл иргэн хадгаламж”-г өнгөрсөн жил зах зээлд амжилттай нэвтрүүлж байсан байв. Тэгвэл энэ удаад Төрийн банкнаас “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-тай хамтран Эрүүл иргэн картыг зах зээлд нэвтрүүлжээ.
ДэлгэрэнгүйТөрийн банкнаас харилцагчдадаа илүү шуурхай, илүү хялбар үйлчилгээ үзүүлэх зорилгоор банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах, төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх хамгийн өргөн боломж бүхий Гялсбанк үйлчилгээг санал болгодог бөгөөд одоогийн байдлаар 800,000 гаруй харилцагч Төрийн банкны Гялсбанк үйлчилгээг сонгон ашиглаж байна. Төрийн банкнаас Гялсбанк үйлчилгээгээ тогтмол хөгжүүлж ирсэн бөгөөд өнөөдөр үйлчилгээгээ шинэчлэн Гялсбанк 3.0 хувилбарыг харилцагчдадаа санал болгож байна. Гялсбанк 3.0 хувилбарыг хөгжүүлэхдээ цахим банк хэрэглэгчдийн зан төлөвийг Технологийн хүлээн зөвшөөрөх загвар (Technology acceptance Model)–ыг ашиглан судалсны үндсэн дээр илүү хялбар, илүү үр ашигтай байлгах зорилгоор дараах хөгжүүлэлтүүдийг хийж, загвар дизайнаа шинэчиллээ.
ДэлгэрэнгүйДундаж давхаргыг дэмжигч Төрийн банкнаас 2022 оноос эхлэн харилцагчдынхаа эрүүл мэндийн боловсролд анхаарч “Эрүүл иргэн хадгаламж”-ийг зах зээлд нэвтрүүлсэн. Тус бүтээгдэхүүн нь иргэдийг хадгаламжтай байхыг уриалж Төрийн банканд хадгаламж нээлгэн тодорхой хугацаанд тогтмол хуримтлал хийснээр Монголын болон БНСУ-ын эмнэлгүүдэд Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 20-30 хувийн хөнгөлттэй үнээр хамрагдах боломжийг олгодог юм.
ДэлгэрэнгүйТөрийн банк ОУ-ын виза карттай харилцагчдадаа зориулан www.facebook.com/GoodPricemn e-commerce platform-тай хамтран IPhone15, Pro/Promax-ын захиалга хийсэн эхний 30 харилцагчийн каргоны төлбөрөөс бүрэн чөлөөлж, АНУ-аас электрон бараа захиалан авсан тохиолдолд татвараас чөлөөлж үндсэн үнээр нь 12 сарын 31-нийг дуустал худалдан авахыг санал болгосон байна.
ДэлгэрэнгүйТөрийн банк нийгмийн дундаж давхаргыг дэмжигч бойжуулагч банк байх зорилтынхоо хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт харилцагчдад санхүүгийн зөвлөгөө өгөх инкубатор бизнес төвүүдийг байгуулж, дундаж давхаргад зориулсан санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг зохион байгуулахаас гадна дундаж давхаргын хуримтлалын хадгаламж, тэтгэврийн сан хадгаламж, эрүүл мэндийн хадгаламж, аяллын хадгаламж болон бусад санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэн ажиллаж байгаа.
ДэлгэрэнгүйТөрийн банк нь 2021 оноос хойш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, “Модыг мод(а) болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг эхлүүлэн Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9-н дүүрэгт нийт 33 нэр төрлийн 30.000 гаруй мод суулгасан бөгөөд тус аяныг жил бүр уламжлал болгон өрнүүлсээр ирсэн.
ДэлгэрэнгүйМонгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д тусгагдсан “Улаанбаатар хот доторх төвлөрлийг бууруулах, гэр хорооллын нөхцөлийг сайжруулж, хүн амын худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй, ногоон шийдэл бүхий чанартай орон сууцны хүрэлцээ, хангамжийг сайжруулах” зорилттой уялдуулан Төрийн банк нь иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, эко амины орон сууцны барилгын ажил гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч ААН-тэй хамтран ажиллаж харилцагчдадаа хөнгөлөлттэй үнээр орон сууцтай болох боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
ДэлгэрэнгүйТөрийн банкнаас Монгол Улсын иргэдийн хамгийн ихээр аялж, худалдан авалт хийдэг Урд хөршид ЮнионПэй картаар гүйлгээ (ПОС терминал төхөөрөмжид уншуулж гүйлгээ хийх, онлайн худалдан авалт хийх) хийгээд нийт үнийн дүнгийн 10 хүртэл хувиа буцаан авах урамшуулалт аяныг энэ сарын 15-наас аравдугаар сарын 14-ны өдрийг дуустал зарлаж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2021 оноос хойш Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж 2022 онд “Ногоон санхүүжилт - Бүс нутгийн чуулган” зохион байгуулагдаж Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор арилжааны банкнууд хамтран Монголбанкны дэмжлэгтэйгээр Тэрбум мод санг байгуулсан. Сангийн анхны төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн төслүүдийг энэ оны 5 сард зарласан.
Дэлгэрэнгүй