Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өчигдөр танилцуулсан билээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нийслэлтэй холбоотой зарим шийдвэр, мэдээллийг хүргэсэн юм.
ДэлгэрэнгүйУлсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар баталж байхаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан.
ДэлгэрэнгүйХарин Л.Энхбатын хувьд өмгөөлөгчөөр ажилладаг нэгэн агаад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх гэж буй маргалдагч хоёр аж ахуйн нэгжийн нэгийнх нь төлөөлөгч гэсэн мэдээллийг эх сурвалжууд бидэнд өглөө.
ДэлгэрэнгүйНИТХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй болжээ. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эргүүлэн татахаар болсныг мэдэгдлээ.
ДэлгэрэнгүйХалалт үүсгэхээс сэргийлж хөргөлт хийж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотой иргэд сандрах хэрэггүй. Айлын суурьшлын бүсэд нөлөөлөхгүй. Салхины чиг бидний талд байна. Дарханы бүх усан хангамжийн байгууллагыг татан оролцуулж байна. Ус тээвэрлэх машин явж буй учраас зарим замыг хязгаарлах шийдвэр гаргалаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа. Мөн Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл болон “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг тус тус өргөн барьсан юм.
ДэлгэрэнгүйКазакстаны алдарт улаан тос буюу Кызыл май +9 бүтээгдэхүүний хуурамч нь Монголд орж ирснийг албан ёсны компаниас анхааруулж байна. Тиймээс иргэдийг дээрх алдарт тосыг худалдан авахдаа зөвхөн албан ёсны газраас худалдан авч хэрэглэхийг анхаарууллаа. Казакстаны алдарт улаан тос буюу Кызыл май бүтээгдэхүүн нь ходоод, нарийн бүдүүн гэдэс, сөөргөө, ханиад томуу, хамрын салстын үрэвсэл, хоолойн улайлт, үрэвсэл, архаг бронхит, уушигны хаван, ходоодны хеликобактерыг зохистой хэмжээнд байлгах, ходоодны үрэвсэл, ходоодны шарх шархлаа, нарийн бүдүүн гэдэсний шарх, шархлаа, геморой буюу шамбарам, арьс салстын гэмтэл, түлэгдэлт, умайн хүзүүний улайлт, үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл, бөөрний үрэвсэл, цистит, дархлаа дэмжих, амин дэм нөхөх гэсэн зэрэг маш олон өвчинд өндөр үр дүнтэй, 100% байгалийн гаралтай 9 төрлийн ургамал бүхий бүтээгдэхүүн гэдгийг хэрэглэгчид сайн мэднэ. Тодруулбал, энэхүү тосны найрлагад: нохойн хошуу, чихэр өвс, алтан цэгцүүхэй, мөлхөө ганга, халгайн навч, меллиса навч гэх мэт есөн төрлийн ургамлын ханд багтсан алдартай бүтээгдэхүүн юм. Тэгвэл сайн бүтээгдэхүүнийг дуурайж хуурамчаар үйлдвэрлэсэн тохиолдол гарсан төдийгүй Монгол Улсад хуурамчаар үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн орж ирсэн байгаа тул худалдан авагчдыг зөвхөн албан ёсны газраас нь худалдаж авахыг сануулж байна. Эрүүл мэндийн ууж хэрэглэж түрхдэг бүтээгдэхүүнийг зөвхөн албан ёсны газраас худалдан авахын тулд тухайн бүтээгдэхүүн худалдаалдаг борлуулагчийн лайкын тоо болон албан ёсны фэйсбүүк хуудас болон оффисыг анхаарч, холбогдох утсаар нь лавлаж асуух хэрэгтэй.
ДэлгэрэнгүйЗүүн Азийн есөн үндэсний олимпын хорооны залуучуудын дунд зохион байгуулдаг 12 төрөлт спортын наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буй.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийг УИХ-ын чуулганы 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
ДэлгэрэнгүйУлсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.11.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цагт эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнхөд “Нийслэл хотын Хүндэт иргэн”-ий өргөмжлөлийг гардуулан өглөө.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Уул уурхай-Геологийн ухааны доктор, сайд асан Чойжингийн Хурц гуайд хүндэтгэл үзүүлэн, орон сууцанд хамруулах батламжийг түлхүүрийн хамт гардууллаа.
ДэлгэрэнгүйЭрхэм хүндэт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд ээ!
ДэлгэрэнгүйНийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд 2022-2024 онд Улаанбаатар хотын цахим шилжилтийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар УИХ болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч нар болон улаанбаатарчууддаа танилцуулав. Цахим шилжилт нь авлига, хүнд суртлыг бууруулж, төрийн үйлчилгээг ил тод болгохоос гадна иргэдийн цаг, зардал мөнгийг хэмнэх зэрэг олон давуу талтайг Хотын дарга онцоллоо.
Дэлгэрэнгүй














