card
Түгжрэлийг бууруулах чиглэлд 12 багц томоохон ажлыг хэрэгжүүлж байна

Түгжрэлийг бууруулах чиглэлд 12 багц томоохон ажлыг хэрэгжүүлж байна

Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон төслүүд, тэр дундаа түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах чиглэлд хийж буй ажил ямагт олны анхаарлын төвд байдаг. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хувьд ч өндөр хэмжээнд яригддаг дээрх ажлуудын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг дараах мэдээллийг өгч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доор нийтэлсэн хавсралт файлаас авч болно.

Дэлгэрэнгүй
Боловсролын салбарын шинэлэг шийдэл, зохицуулалтыг танилцууллаа

Боловсролын салбарын шинэлэг шийдэл, зохицуулалтыг танилцууллаа

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим цэцэрлэг, сургуульд очиж, бодит байдалтай танилцлаа.

Дэлгэрэнгүй
Хотын дарга Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа

Хотын дарга Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хот, АНУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.

Дэлгэрэнгүй
Д.Сүхбаатарын талбайд хичээлийн шинэ жилийн нэгдсэн худалдаа гарч байна

Д.Сүхбаатарын талбайд хичээлийн шинэ жилийн нэгдсэн худалдаа гарч байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар оюутан, сурагчдад зориулж 18 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэлсэн.

Дэлгэрэнгүй
Улаанбаатар хотод Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлнэ

Улаанбаатар хотод Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман, “Tiger airways” агаарын тээврийн компанийн Удирдах захирал Хо Юэн Санг нарыг хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн судлаачид эхний судалгаагаа Хотын даргад танилцууллаа

Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн судлаачид эхний судалгаагаа Хотын даргад танилцууллаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 49.1-д “Нийслэл хотын хөгжлийн түүх, хэтийн төлөв, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны талаар тулгамдаж байгаа асуудлыг судлах чиг үүрэг бүхий судалгаа, шинжилгээний төв Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэргэд ажиллана” хэмээн заасан байдаг.

Дэлгэрэнгүй
17 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарлаа

17 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарлаа

Намрын улирал дөхөж, хичээлийн шинэ жил ойртож байна. Үүнтэй холбогдуулан "Алтан намар-2022" төмс, хүнсний ногооны худалдаа болон хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /НХХААГ/-аас мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй
Нийслэлээс иргэдэд үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээг цахимжуулах ажил үргэлжилж байна

Нийслэлээс иргэдэд үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээг цахимжуулах ажил үргэлжилж байна

Нийслэлийн төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдэд ойр, таатай ухаалаг хотыг бий болгох зорилтын хүрээнд үндэсний мэдээллийн технологийн компаниудтай хамтран “Нэг тархи-нэгдсэн систем” төслийг эхлүүлсэн.

Дэлгэрэнгүй
Улаанбаатараас хөдөөд шилжиж буй боловсон хүчний дэмжлэгийг 2023 оны төсөвт тусгажээ

Улаанбаатараас хөдөөд шилжиж буй боловсон хүчний дэмжлэгийг 2023 оны төсөвт тусгажээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн удирдлагууд болоод холбогдох албаны хүмүүсийн хамт өчигдөр нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслийн хэрэгжилттэй танилцаж, төсөл хэрэгжүүлж буй талбарт ажилласан юм. Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг шийдэх гарц гаргалгааны талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дараах шинэлэг бодлогыг онцлон мэдээлснийг эш татан хүргэж байна. Тэрбээр хэлэхдээ:

Дэлгэрэнгүй
ШТС-ууд ариун цэврийн байгууламжаа өөрчлөх шаардлагатай байна

ШТС-ууд ариун цэврийн байгууламжаа өөрчлөх шаардлагатай байна

Нийслэлийн Байгаль орчны газрын Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтсээс долоодугаар сарын 27-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт газрын тосны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн нийт 225 Шатахуун түгээх станц /ШТС/-ын ариун цэврийн байгууламжид тандалт судалгаа хийж, нүхэн жорлонг тоолж бүртгэжээ.

Дэлгэрэнгүй
Бүтээн байгуулалтын ажлуудыг хугацаанд нь, чанартай гүйцэтгэх үүрэг өгөв

Бүтээн байгуулалтын ажлуудыг хугацаанд нь, чанартай гүйцэтгэх үүрэг өгөв

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтын зарим ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагуудад товлосон хугацаандаа чанартай гүйцэтгэх үүрэг даалгавар өглөө. Энэ удаад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Хан хиллс” хотхон, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны Усны гудамжинд ажиллав.

Дэлгэрэнгүй
Д.Сумъяабазар: Ерөнхий сайдын Сингапурын айлчлал Улаанбаатар хотод онцгой ач холбогдолтой байлаа

Д.Сумъяабазар: Ерөнхий сайдын Сингапурын айлчлал Улаанбаатар хотод онцгой ач холбогдолтой байлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой томоохон хоёр санамж бичгийг үзэглэлээ.

Дэлгэрэнгүй
 “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн аяны Супер урамшууллын эзэд тодорлоо

 “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн аяны Супер урамшууллын эзэд тодорлоо

Төрийн банк нь хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох зуршлыг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя-2” хадгаламжийн урамшуулалт аяныг энэ оны гуравдугаар сарын 01 – нээс тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зарласан билээ.

Дэлгэрэнгүй
Хүүхдийн парк, Төв цэнгэлдэх хүрээлэнг зүлэгжүүлэх, тохижуулах ажлуудыг эрчимжүүлнэ

Хүүхдийн парк, Төв цэнгэлдэх хүрээлэнг зүлэгжүүлэх, тохижуулах ажлуудыг эрчимжүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төсөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах гурван чиглэлийн хүрээнд үүрэг, даалгавар өглөө.

Дэлгэрэнгүй
“Банкны ажилтны өдөр”-ийг угтан банкууд Богд ууланд банкируудын төгөл байгууллаа

“Банкны ажилтны өдөр”-ийг угтан банкууд Богд ууланд банкируудын төгөл байгууллаа

Өнөөдөр Монголын банкны холбоо, Холбооны гишүүн арилжааны банкууд, “Төгс хандлагаа өөрчилье” ТББ-тай хамтран Богд ууланд 700 ширхэг шинэс модны суулгац тарьж төгөл байгууллаа.

Дэлгэрэнгүй