Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоор өнөөдрөөс эхлэн 12 жилээс дээш насжилттай, бага оврын микроавтобусуудыг нэвтрүүлэхгүй болж байгаа юм байна. Учир нь өнгөрөгч есдүгээр сард тус аймгийн гурван микроавтобус ОХУ-ын нутаг дэвсгэрт осолдсон билээ. Хэдийгээр хүний амь нас эрсдээгүй ч олон хүн гэмтэж бэртсэн асуудал гарсантай холбогдуулан ийм арга хэмжээ авч байгаа юм. Казахстан Улс руу зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг 70 микроавтобус байдгаас 10 гаруй нь стандартын шаардлага хангадаг байна. Иймд мэргэжлийн байгууллагаас цаашид улс дотор ч стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх явдлыг таслан зогсоохоор ажиллаж эхэлжээ. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
ДэлгэрэнгүйЗасгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ДэлгэрэнгүйТөрийн болон хувийн ЕБС-иудыг "Halloween"-ний баяр тэмдэглэхийг хоригложээ
Дэлгэрэнгүй2018 оны бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий хошой алт медальт, Төмөр замын цагдаагийн хэлтэсийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 21 дэх мөнгөн медалийг эх авчирлаа. О.Насанбурмаа чөлөөт бөх төдийгүй олимпийн спортын төрлийн ДАШТ-д дөрвөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо. Тэрбээр 63, 67, 72 гэсэн гурван өөр жинд дэлхийгээс медаль зүүлээ.
ДэлгэрэнгүйХөдөлгөөнд оролцож буй жолооч нар замын нөхцөлд тохирсон өвлийн дугуйг хэрэглэж тохирох хурдыг сонгож анхаарал болгоомжтой зорчино уу.
ДэлгэрэнгүйЯЗГУУР" үндэсний төслийн хүрээнд хүүхэд бүрийг үнэт зүйлээ өвлөн хөгжүүлэгч, Монгол хүн болгон төлөвшүүлэх зорилготой "ЯЗГУУР" 100 ангит 2D анимэйшн хүүхэлдэйн кино хийж эхлээд байна.
Дэлгэрэнгүй





