Ер нь тэгээд манай өнгөрсөн он жилүүдийн амьдрал яг л энэ. Ийм л хүмүүст бүхнээ алдаж ирсэн. Үүнийг сүүлийн хэдхэн жилд л бид ойлгоцгоож байна. Нэг талаар хэтэрхий олон жил ирээдүйгээ хулгайд алдсаар ирсэн. Нэн харамсалтай. Гэхдээ хожуу боловч тэр хулгайнуудыг илрүүлж, ойлгож мэдээд явж байна. Энэ сайн хэрэг.
ДэлгэрэнгүйСүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нэр бүхий иргэд Улаанбаатарт шүүхдэж явна. Тэд хоёр жилийн өмнө нутгийнхаа гишүүдэд “...“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн олборлолтын улмаас тус сумын Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голын усны ундарга багасч, эх нь ширгэх аюул нүүрлэсэн. Түүнчлэн тус компани олборлолт явуулж байхдаа усны судлыг гэмтээсний улмаас одоог хүртэл гүний ус сул асгарч, арга хэмжээ авахгүй байгаа” гэж хандаж байсан. Түүнтэйгээ адил агуулгаар буюу “...“Монгол Ураниум Ресурс” ХХК болон “Эрээнтолгой” ХХК нь ашиглалтын лицензийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нь байгаль орчинд их хэмжээний хохирол учруулж байна.
ДэлгэрэнгүйСүхбаатар дүүргийн ИТХ-аас 12 дугаар сарын 10-ны өдөр ирэх 2024 оны төсвөө хэлэлцэн баталжээ. Тэдгээрт сургууль, цэцэрлэг, хороо , өрхийн ЭМТ, барилга, нийтийн орон сууцны гадна тохижилт зэрэг томоохон ажлууд багтсан байна.
Дэлгэрэнгүй2000 оноос Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2017 оноос тус дүүргийн 3-р хорооны Засаг даргаар ажиллаж буй Х.Нямдагватай ярилцлаа.
ДэлгэрэнгүйОйролцоогоор 690 км2 талбайг хамран оршдог, 114 мянга гаруй хүн амтай Сүхбаатар дүүргийн хамгийн их хүн амтай хороонуудын нэг нь 3-р хороо юм.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай” Дугаар 35 тогтоолоор Импортоор оруулж байгаа 92 октантай автобензиний гаалийн албан татварын хувь хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 30-аас 2024 оны 01 дүгээр сарын 01 хүртэл “0” хувь хэмжээгээр тогтоосон байна.
ДэлгэрэнгүйЭкологийн цагдаагийн албанаас энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Химийн хорт аюултай бодис болох “Мөнгөн ус”-ыг Улсын хилээр нууцаар нэвтрүүлэн бусдад их хэмжээний мөнгөөр худалдан борлуулах гэж байсан Г.Б нарын үйлдлийг илрүүлэн 2 кг мөнгөн усыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Дээрх иргэдийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлд заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэрэг юм.
ДэлгэрэнгүйХарин Л.Энхбатын хувьд өмгөөлөгчөөр ажилладаг нэгэн агаад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх гэж буй маргалдагч хоёр аж ахуйн нэгжийн нэгийнх нь төлөөлөгч гэсэн мэдээллийг эх сурвалжууд бидэнд өглөө.
ДэлгэрэнгүйНИТХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй болжээ. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эргүүлэн татахаар болсныг мэдэгдлээ.
ДэлгэрэнгүйХалалт үүсгэхээс сэргийлж хөргөлт хийж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотой иргэд сандрах хэрэггүй. Айлын суурьшлын бүсэд нөлөөлөхгүй. Салхины чиг бидний талд байна. Дарханы бүх усан хангамжийн байгууллагыг татан оролцуулж байна. Ус тээвэрлэх машин явж буй учраас зарим замыг хязгаарлах шийдвэр гаргалаа.
ДэлгэрэнгүйКазакстаны алдарт улаан тос буюу Кызыл май +9 бүтээгдэхүүний хуурамч нь Монголд орж ирснийг албан ёсны компаниас анхааруулж байна. Тиймээс иргэдийг дээрх алдарт тосыг худалдан авахдаа зөвхөн албан ёсны газраас худалдан авч хэрэглэхийг анхаарууллаа. Казакстаны алдарт улаан тос буюу Кызыл май бүтээгдэхүүн нь ходоод, нарийн бүдүүн гэдэс, сөөргөө, ханиад томуу, хамрын салстын үрэвсэл, хоолойн улайлт, үрэвсэл, архаг бронхит, уушигны хаван, ходоодны хеликобактерыг зохистой хэмжээнд байлгах, ходоодны үрэвсэл, ходоодны шарх шархлаа, нарийн бүдүүн гэдэсний шарх, шархлаа, геморой буюу шамбарам, арьс салстын гэмтэл, түлэгдэлт, умайн хүзүүний улайлт, үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл, бөөрний үрэвсэл, цистит, дархлаа дэмжих, амин дэм нөхөх гэсэн зэрэг маш олон өвчинд өндөр үр дүнтэй, 100% байгалийн гаралтай 9 төрлийн ургамал бүхий бүтээгдэхүүн гэдгийг хэрэглэгчид сайн мэднэ. Тодруулбал, энэхүү тосны найрлагад: нохойн хошуу, чихэр өвс, алтан цэгцүүхэй, мөлхөө ганга, халгайн навч, меллиса навч гэх мэт есөн төрлийн ургамлын ханд багтсан алдартай бүтээгдэхүүн юм. Тэгвэл сайн бүтээгдэхүүнийг дуурайж хуурамчаар үйлдвэрлэсэн тохиолдол гарсан төдийгүй Монгол Улсад хуурамчаар үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн орж ирсэн байгаа тул худалдан авагчдыг зөвхөн албан ёсны газраас нь худалдаж авахыг сануулж байна. Эрүүл мэндийн ууж хэрэглэж түрхдэг бүтээгдэхүүнийг зөвхөн албан ёсны газраас худалдан авахын тулд тухайн бүтээгдэхүүн худалдаалдаг борлуулагчийн лайкын тоо болон албан ёсны фэйсбүүк хуудас болон оффисыг анхаарч, холбогдох утсаар нь лавлаж асуух хэрэгтэй.
ДэлгэрэнгүйЗүүн Азийн есөн үндэсний олимпын хорооны залуучуудын дунд зохион байгуулдаг 12 төрөлт спортын наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буй.
ДэлгэрэнгүйХүн сайн сайхан аж төрөхийн тулд нутаг дэвсгэрийн байршил, орлогын эх үүсвэр, нийгмийн орчноо солих үзэгдлийг шилжилт хөдөлгөөн гэж тодорхойлдог. Улаанбаатар хотыг анх 1950 онд 600 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хот, АНУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.
ДэлгэрэнгүйХичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар оюутан, сурагчдад зориулж 18 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэлсэн.
Дэлгэрэнгүй














